Мэргэн
2009-1-5
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ

Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад

          Та хэн нэгэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн гэрээгээ хэрхэн боловсруулах учраа нэг л олохгүй байна уу. Тэгвэл энэ гэрээний загварыг ажлын байрны онцлогтоо тохируулаад л өөрчилчихөд болно. Бас хөдөлмөрийн эрх зүй зэрэг хичээл дээр хэрэг болно.

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
2006/ ...
Ерөнхий зүйл

          Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг удирдлага болгон нэг талаас Улсын мэргэжлийн хяналтын газар /цаашид ажил олгогч гэх/-ыг төлөөлж хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Итгэлбат, нөгөө талаас “Авто тээврийн шалган бүртгэх товчоо-22”-ын дэргэдэх УМХГ-ын Журмын хашааны сахиул Б.Жамсран /цаашид ажилтан гэх/ нар дор дурьдсан нөхцлөөр хэлэлцэн тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

          Талуудын эрх, үүрэг болон хүлээх хариуцлагыг тодорхойлоход энэ гэрээний зорилго оршино.

Нэг. Гэрээний нөхцөл


          1.1. Ажлын нэгж : 1
          1.2. Албан тушаал: Сахиул
          1.3. Үндсэн үүрэгт ажил: Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.
          1.4. Албан тушаалын цалингийн хэмжээ: ТҮ-1
          1.5. Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу ажилтанд нэмэгдэл, нөхөн олговор олгож болно.
          1.6. Хөдөлмөрийн нөхцөл: Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллана.
          1.7. Гэрээний хугацаа: Хугацаагүй.

Хоёр. Ажил олгогчийн хүлээх үүрэг

          2.1. Хөдөлмөрлөх нөхцөл, орчинг бүрдүүлнэ.
          2.2. Ажилтан үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын байраар хангана.
          2.3. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийнэ.
          2.4. Ажилтан, албан хаагчийн хүсэлтээр ажил, мэргэжил, мэргэшил, албан тушаал, цалин хөлсний тухай тодорхойлолтыг гаргаж өгнө.
          2.5. Ажил олгогч ажлын үр дүнг харгалзан тогтоосон журмын дагуу нэмэгдэл урамшуулал олгож болно.
          2.6. Амьдралын гачигдал тохиолдсон үед Хөдөлмөрийн дотоод журамд заасан хэмжээгээр тусламж үзүүлнэ.

Гурав. Ажил олгогчийн эрх

          3.1. Ажилтнаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардана.
          3.2. УМХГ-ын Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү хөдөлмөрийн гэрээнд тодорхойлсон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулж, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Ажил олгогчийн санаачлагаар цуцална.
          3.3. Эрхэлсэн ажилдаа санаачлага, үр бүтээл гаргасан бол шагнаж урамшуулж болно.
          3.3. Энэ гэрээний 7 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах
          3.4. Эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардаж болно.

Дөрөв. Ажилтны хүлээх үүрэг

          4.1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Хөдөлмөрийн гэрээ, УМХГ-ын Хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөж ажиллана.
          4.2. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх ба удирдлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлнэ.
          4.3. Байнгын сонор сэрэмжтэй байж, журмын хашаанд хураагдсан эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллана.
          4.4. Ажил үүргээ биелүүлэхдээ хөдөлмөрийн сахилгыг чанд биелүүлж, Улсын мэргэжлийн хяналтын газар, ажилтны нэр хүндийг өндөрт өргөн хүндэтгэж ажиллана.
          4.5. Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана.
          4.6. Үндсэн ажлын зэрэгцээ бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил хавсран гүйцэтгэхийг хориглоно.
          4.7. Байгууллага, хувь хүний нууцыг хууль тогтоомжийн дагуу чанд хадгална.
          4.8. Ажилтан ажилд ирэхгүй байх тохиолдол /өвчтөй, чөлөөтөй, гачигдал тохиолдсон г.м./-д харъяалах удирдлагадаа тухайн үед яаравчлан мэдэгдэнэ.
          4.9. Сар бүр ажлын тайлангаа УМХГ-ын Санхүү, аж ахуйн хэлтэст гаргаж байна.
          4.11. Журмын хашаанд байгаа эд хөрөнгөд хохирол учирахуйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын албаны дарга болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргад тэр даруй мэдэгдэнэ.
          4.12. Журмын хашаанд байгаа эд хөрөнгөд хохирол учирахуйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын албаны дарга болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргад 1 хоногийн дотор тус тус мэдэгдэнэ.
          4.13. Ажилтан нь Тамгын газарт урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүйгээр ажлын байрыг хараа хяналтгүй орхих, хашаанд хөндлөгийн этгээдийг оруулах, эд зүйл, тээврийн хэрэгслийг давагдашгүй хүчин зүйлээс бусад шалтганаар гэмтэж, чанар байдлаа алдахаар байдалд хүргэхгүй байх арга хэмжээ авна.

Тав. Ажилтны эрх

          5.1. Эрхэлж буй ажил, албан тушаалдаа тохирсон цалинг тогтмол хугацаанд авч байхыг шаардах
          5.2. Ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангуулах, ажил хөдөлмөрийн үр дүнгээ үнэлүүлэх
          5.3. Амьдралын гачигдал тохиолдсон нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөнгөлөлт, тусламж авах
          5.4. Хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдсан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор авах
          5.5. Алба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Газрын удирдлага, дээд шатны байгууллага болон хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд хандах

Зургаа. Ажилтны хүлээх хариуцлага

          6.1. УМХГ-ын дотоод журмыг зөрчсөн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.
          6.2. Ажилтан өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 132, 133, 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ
          6.3. УМХГ-ын Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах арга хэмжээ авна.

Долоо. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэл

          7.1. Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 37, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болсон
          7.2. УМХГ-ын Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил болон дараахь зөрчлийг гаргасан тохиолдолд “ноцтой зөрчил”-д тооцож Ажил олгогчоос ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлана. Үүнд:

          · Харуул хамгаалалтын ажилд сонор сэрэмж алдснаас журмын хашаанд хураагдсан эд зүйл дутсан, алдагдсан, хэмжээ, чанар байдал нь муудсан;
          · Ажлын байраа орхин явах зэрэг шалтгаанаас улсын байцаагч болон бусад этгээдийн ажилд саад учруулсан;
          · Журмын хашаанд байгаа эд зүйлийг ашиг олох зорилгоор ашигласан, худалдан борлуулсан;
          · Журмын хашааны өөрийнх нь бүрэн бүтэн байдлыг хангаж чадаагүй.
          
Найм. Бусад зүйл

          8.1. Хоёр тал гэрээний биелэлтийг гэрээ байгуулсан хугацаагаар буюу улирал, жилээр дүгнэнэ.
          8.2. Гэрээг адил хүчинтэй 2 хувь үйлдэж талууд хадгална.
          8.3. Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
          8.4. Талууд харилцан тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
          8.5. Энэ гэрээгээр зохицуулаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, УМХГ-ын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна.
          8.6. Маргаан гарсан тохиолдолд талууд харилцан тохиролцож шийдвэрлэх ба тохиролцож эс чадвал холбогдох байгууллагаар шийдвэрлэнэ.

Гэрээг 2006 оны ......... дүгээр сарын ..........-ний өдөр байгуулав.


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

Ажил олгогчийг төлөөлж,
Улсын мэргэжлийн хяналтын газрыг
төлөөлж хүний нөөцийн асуудал
хариуцсан мэргэжилтэн

......................................
Б.Итгэлбат

Ажилтан

...................................
Б.Жамсран


Comments

2014-10-14 -

Бичсэн: Зочин

маш их хэрэг боллоо баярлалаа баярлах

. Шууд холбоос


2014-9-19 -

Бичсэн: good worker (зочин)

nice hereg bolloo

. Шууд холбоос


2013-5-21 -

Бичсэн: Зочин

ярзайтал инээх

. Шууд холбоос


2012-8-7 -

Бичсэн: Зочин

kkk ymr te yum bichdgn

. Шууд холбоос


2011-12-2 -

Бичсэн: Зочин

rolling on the floor rolling on the floor rolling eyes rolling eyes

. Шууд холбоос


2011-12-2 -

Бичсэн: Зочин

dont tell anyone dont tell anyone dont tell anyone

. Шууд холбоос


2011-11-24 -

Бичсэн: Зочин

үнсэлт

. Шууд холбоос


2010-11-5 -

Бичсэн: Зочин

алга ташилт

. Шууд холбоос


2010-11-3 -

Бичсэн: Зочин

гоё шүү

. Шууд холбоос


2010-9-27 -

Бичсэн: Зочин

sain bna
nuutslaliin gereenii talaarh medeelel uguuch алга ташилт

. Шууд холбоос



Бичлэг: 18 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн

idiomatic-dormant